Анх Модунь Шаньюй хан болж байгуулсан. Мандан бадрал: МЭӨ 198 онд Хань улстай найрамдлын гэрээ байгуулж 50 жилийн турш алт мөнгө, тариагаар алба авч байсан, Торгоны их замыг хяналтандаа байлгасан.Хүннү гүрэн нь монгол нутаг дахь анхны төрт улс бөгөөд хамгийн анхны төрийн захиргааг бий болгосон. Албан ёсоор МЭӨ 209 оноос буюу Модун шанью хаан ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог.Эртний төрт улсуудын нэгд зүй ёсоор оруулдаг.Энэ үед Хүннү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч умардад Байгал нуур, урагш Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Түрэгст...
Монгол орны байгаль газарзүйн шинж төрх эрт цагт бусад улс орны адилаар олонтоо хувьсан өөрчилөгдөж байжээ.Эрин, галав солигдох бүрд нэг бол сэрүүсч эсвэл бүр дулаарах, шинэ амьтан, ургамал үүсэх эсхүл мөхөх, шинээр уул нуруу үүсэх, үгүй бол тектоник хөдөлгөөнөөр газрын гадарга доош суух үйл явц тасралтгүй явагдаж байсан нь палеонтологи, геологийн судалгаагаар тогтоогддог.Жишээлбэл одоогийн Төв Оросын нутаг буюу Москвагаас Санкт-Петербург хүртэлхи нутаг элсэн цөл байсан бол Антарктид тив халуун дулаан чийглэг уур амьсгалтай, төрөл бүрийн ургамал, амьтнаар баялаг байжээ.Э...